Антропик гуравдугаар улиралд 17 тэрбум ам.долларын орлого олсноо мэдээлжээ
Хөрөнгийн зах зээлд гарахын өмнөх тайланд 895.4 тэрбум ам.долларын үүрэг тусгажээ.

Хиймэл оюуны компани Антропик АНУ-ын Үнэт цаасны хороонд өгсөн шинэчилсэн баримтдаа гуравдугаар улиралд 17 тэрбум ам.доллар орчим орлого олж, 23.29 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээснээ мэдээлснийг Си Эн Би Си мэдээлжээ.
Есдүгээр сарын 30-нд дууссан есөн сарын орлого 33.24 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1200 хувь орчим өсчээ. Тэр хугацааны цэвэр алдагдал 104 тэрбум ам.доллар бөгөөд ихэнх нь хөрвөх бонд, дериватив өр төлбөрийн бодит үнэ цэнийн өөрчлөлттэй холбоотой аж.
Компани тооцоолох хүчин чадал, дэд бүтцэд голчлон чиглэсэн 895.4 тэрбум ам.долларын худалдан авах, түрээсийн үүрэг хүлээсэн байна.
Хиймэл оюуны хөрөнгө оруулалтын талаарх зах зээлийн түгшүүрийн дунд компани хувьцаагаа олон нийтэд санал болгох бэлтгэл хийж байна. Баримтын 90 гаруй хуудсанд эрсдэлийн хүчин зүйлсийг жагсаасан бөгөөд өрсөлдөгч Оупен Эй Ай 2027 онд хувьцаагаа гаргахаар зорьж байгаа юм.



