Бангладешийн оёдлын ажилчид цалин хүрэлцэхгүй гэж жагсаж байна
Цагдаа жагсагчдыг тараасны дараа Засгийн газар цалингийн зөвлөл байгуулахаар болжээ.

Бангладешийн оёдлын ажилчид доод цалингаа хоёр дахин илүү нэмэгдүүлэхийг шаардан ажил хаяж, гудамжинд гарсан гэж Аль Жазира телевиз мэдээлжээ.
Тэд одоогийн 12500 такагийн оронд 30 мянган така шаардаж байна. Камбожид оёдлын ажилчдын доод цалин сард 210 доллар байдаг юм.
37 настай ажилчин Лайли Бегум сард 15 мянган така орчим олдог бөгөөд хүүхдүүд нь энэ онд сургуулиа орхижээ.
«Бид өдөрт нэг удаа л зөв хооллож чаддаг» гэж тэрбээр ярьжээ.
Ням гаригт Ашулиа аж үйлдвэрийн бүсэд цагдаа нулимс асгаруулагч хий, дуу чимээт гранат ашиглан жагсагчдыг тарааж, хэдэн арван хүнийг баривчилсан байна.
Мөн өдөр Засгийн газар ажилчдын шаардлагыг хянах зургаан гишүүнтэй цалингийн зөвлөл байгуулахаа зарласан юм.



