Бельгийн Ерөнхий сайд Барт Де Вевер огцрох хүсэлтээ хаанд өгчээ
Хаан хүсэлтийг одоогоор хүлээн аваагүй байна.
Бельгийн Ерөнхий сайд Барт Де Вевер Хаан Филиппт огцрох хүсэлтээ өгснийг Брюссель Таймс, хааны ордныг иш татан Медуза мэдээлжээ.
Тэрбээр 2027 оны төсвийн хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа огцрохоор шийджээ. Хаан Филипп Ерөнхий сайдыг арваннэгдүгээр сарын 6-нд дахин хүлээн авах юм.
Хаан хүлээн авбал шинэ сонгууль зарлаж болох ч сонгуульгүйгээр шинэ Засгийн газар байгуулах хувилбар ч бий.
Бельгийн Евроклир депозитарт Оросын Төв банкны 190 тэрбум орчим еврогийн хөрөнгө хадгалагдаж байгаа бөгөөд Европын холбоо үүнийг Украинд зээл болгон ашиглахыг хүссэн. Де Вевер энэ хураалтын хамгийн идэвхтэй эсэргүүцэгчдийн нэг байв.

