Бинансын хакердалтын дараа Өмнөд Солонгосын крипто биржүүд сэрэмжтэй байна
Биржүүд бусад платформд халдлага гарсан үед мөнгө татахыг шуурхай зогсоох эрх хүсэж байна.

Дэлхийн хамгийн том криптовалютын бирж Бинансаас 6.3 тэрбум доллар хулгайлагдсаны дараа Өмнөд Солонгосын крипто салбар сэрэмжлэлд шилжсэн гэж Кориа Таймс сонин мэдээлжээ.
Холбооны мөрдөх товчоо хулгайг Хойд Солонгостой холбосон бөгөөд Чейналисис компани хакерууд мөнгө угаалтын хоёр дахь шатанд орсон бололтой гэж мэдэгджээ. Тус компани 129 тэрбум воны үнэтэй Солана токеныг биткойн болгох оролдлогыг илрүүлсэн байна.
Санхүүгийн хороо даваа гаригт дотоодын крипто үйлчилгээ үзүүлэгчдийн яаралтай хурал зарлан хуралдуулжээ.
Хуулиар биржүүд мөнгө оруулах, татахыг дур мэдэн хаахыг хориглодог тул бусад платформд гарсан халдлагын үед хэрхэн ажиллах нь тодорхойгүй байна. Биржүүд хурлын үеэр уян хатан дүрэм, тодорхой заавар хүссэн аж.
Хороо илүү их хөрөнгийг интернэтэд холбогдоогүй хүйтэн түрийвчид хадгалахыг уриалсан байна. Одоогийн журмаар үйлчилгээ үзүүлэгчид хэрэглэгчдийн хөрөнгийн дор хаяж 80 хувийг ийм хэлбэрээр хадгалах ёстой юм.



