Бразилд хүн ихээр суусан машин нуур руу унаж, таван хүүхэд зэрэг 10 хүн амь үрэгджээ
Ослын нөхцөл байдлыг цагдаа шалгаж эхэлсэн байна.

Бразилийн Рио-де-Жанейро мужийн Барра Манса хотын хөдөө нутагт машин нуур руу унаж, 10 хүн амь үрэгдсэнийг Евроньюс телевиз мэдээлжээ.
Осол ням гарагийн үүрээр болж, нэгэн хажуугийн хүн усанд живсэн машиныг анзаарч дохиолол өгсөн байна.
«Хохирогчдыг машинаас гаргахад аль хэдийн нас барсан байсан» гэж Рио-де-Жанейро мужийн засгийн газрын мэдэгдэлд дурдсаныг АФП агентлаг иш татжээ.
Мужийн эрх баригчид хохирогчдын тав нь насанд хүрэгчид, тав нь хүүхэд байсныг баталж, эмгэнэл илэрхийлсэн. Бразилийн зарим хэвлэл хохирогчдын дунд нялх охин байсан гэж мэдээлсэн ч хохирогчдын хэн болохыг баталгаажуулаагүй байна.
Гал сөнөөгчид хоёр шумбагчийн тусламжтайгаар живсэн хохирогчдыг гаргажээ.
Орон нутгийн эрх баригчид хэргийг осол гэж ангилсан бөгөөд цагдаа нөхцөл байдлыг шалгаж байна. Жи Ван хэвлэлийн төрөл садангийн хүнээс иш татан мэдээлснээр, хохирогчид бүгд нэг гэр бүлийн гишүүд байжээ.
Рио-де-Жанейро мужид бямба гарагт аадар бороо орж, Копакабана зэрэг жуулчны бүсийн гудамжуудыг үер авсан юм.



