Данийн Ново компани жилийн төлөвөө дээшлүүлэв
Жин хасах Вегови эмийн борлуулалт таамаглалаас давжээ.

Данийн жин хасах эм үйлдвэрлэгч Ново гуравдугаар улирлын үр дүн хүлээлтээс давж, жилийн төлөвөө дээшлүүлжээ гэж Си Эн Би Си мэдээлэв.
Улирлын борлуулалт 79.2 тэрбум дани кронд (11.9 тэрбум ам.доллар) хүрч, тогтмол ханшаар 4 хувиар өссөн байна. Шинжээчид 73.6 тэрбум крон гэж тооцож байв.
Компани оны борлуулалт, ашгийн өсөлтөө хасах 2 хувиас 2 хувийн хооронд байна гэж одоо тооцож байгаа юм. Өмнө нь хасах 6 хувиас тэг хүртэл гэж үзэж байв.
Энэ оны эхээр гаргасан Вегови эмийн борлуулалт 5.4 тэрбум крон болж, ойролцоогоор 4.5 тэрбум кроны хүлээлтээс давжээ.
Ново энэ төрлийн эмийг анх нэвтрүүлсэн ч хамгийн том зах зээл болох АНУ-д өрсөлдөгч Эли Лиллид гүйцэгдэж, түрүүлэгдсэн байна. Америкчуудын 10 орчим хувь ийм эм хэрэглэж байгаа аж.



