Дэлхийн 17 дугаар байрт буй Алекс Эала Хонконгийн нээлттэй тэмцээнд ялалтаар эхэллээ
Филиппин теннисчний энэ оны сүүлчийн тэмцээн Хонконгт үргэлжилж байна.

Филиппиний теннисчин Алекс Эала Хонконгийн нээлттэй тэмцээнд Австралийн Эмерсон Жонсыг 6-4, 6-3-аар ялжээ гэж Рапплер сайт мэдээлэв.
21 настай Эала карьерийнхаа хамгийн өндөр буюу дэлхийн 17 дугаар байрт хүрсэн бөгөөд 8 дугаар сард 18 дугаар байрт байсан юм.
Тэмцээний хоёрдугаарт жагссан тэрбээр Америкийн Алисиа Парксын эсрэг тоглох байсан ч Паркс мөрний гэмтлээр сүүлчийн мөчид хасагджээ.
«Энэ үнэхээр сайхан тоглолт байлаа» гэж Эала дэлхийн 132 дугаар байрт буй Жонсын талаар хэлсэн байна.
Тэрбээр 11 дүгээр сарын 5-нд буюу Пүрэв гарагт Чехийн Тереза Валентоватай тоглох юм.
Эала 12 дугаар сарын 8-нд Булакан дахь Филиппин Арена цэнгэлдэхэд Индонезийн Жанис Тжентэй үзүүлэх тоглолт хийх аж.

/file/attachments/orphans/BM-Ed-Fuelpricesjpg_716708.jpg)

