Франц Европын Холбоог хурдан загварт өндөр татвар ногдуулахыг уриалжээ
Шейн, Тему зэрэг Хятадын цахим худалдааны платформын нөлөөг багасгахыг Парис зорьж байна.

Франц Европын Холбооны бусад гишүүдийг өөрийн жишгээр хэт хурдан загварын бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулахыг уриалсан гэж Эр Эф Ай радио мэдээлэв.
Франц Европт анх ийм хууль баталсан, бусад улс анхааралтай ажиглаж байна гэж Жижиг, дунд бизнесийн сайд Серж Папен Файнэншл Таймс сонинд хэлжээ.
Нэмэлт татвар 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2030 он гэхэд нэг хувцасны үнэ бараг 20 евро нэмэгдэж болзошгүй аж. Европын Холбоо жижиг илгээмжид 3 еврогийн гааль, 2 еврогийн боловсруулалтын хураамж авч эхэлсэн юм.
Франц, Европын Холбоо эдгээр платформд нийт ойролцоогоор 1 тэрбум еврогийн торгууль оногдуулжээ.
«Хэрэв бид хуулийн арга хэмжээ авах бол хэн нэгэн хариуцах ёстой, эс бөгөөс Европт зарах эрхгүй» гэж Папен хэлсэн байна. Европын Комисс ирэх сард онлайн борлуулагчдаас хариуцлагатай этгээд томилохыг шаардах хуулийн төсөл танилцуулах аж.


