Канадад гризли баавгай дайрч эх, охин хоёр амиа алдсан гэж сэжиглэж байна
Эрх баригчид хэрэгт оролцсон амьтдыг эрж хайж байна.

Канадын Бритиш Колумби мужийн Белла Кула хотын ойролцоо гризли баавгай дайрч, эх болон 20 настай охин хоёр амиа алдсан гэж сэжиглэж байгааг Си Би Эс Ньюс телевиз мэдээлэв.
Тэд 11 дүгээр сарын 1-нд богино хугацаанд алхахаар гараад буцаж ирээгүй тул алга болсон гэж мэдэгджээ.
Эхийн цогцсыг Снука Уэст замын орчмоос Даваа гарагийн үдээс хойш, охины шарилыг Мягмар гарагт олсон байна.
Байгаль хамгаалах албаны байцаагч Жефф Тайр хэдэн баавгай оролцсон нь тодорхойгүй гэж хэлжээ. Баригдсан баавгайг шалгаж, дайралтад оролцсон нь тогтоогдвол устгах аж.
Мужийн мэдээллээр Бритиш Колумбид 10,000-13,000 гризли баавгай амьдардаг бөгөөд хүнтэй мөргөлдөх нь харьцангуй ховор юм.
Гэсэн ч 2025 оны 11 дүгээр сард Белла Кула хөндийд баавгай сурагч, багш нарын бүлэг рүү дайрч, хоёр хүн маш хүнд, хоёр хүн хүнд бэртсэн байна.


