Казахстанд хүнсний зардал хэрэглээний төсвийн талаас илүүг эзэлж байна
Олон улсын харьцуулалтад тус улс хүнсэнд хамгийн их зарцуулдаг арван улсын нэг болжээ.

Казахстаны өрхүүд хэрэглээний төсвийнхөө талаас илүүг хүнсэнд зарцуулж байна гэж Таймс оф Сентрал Эйша сайт мэдээлэв.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээллээр, 2025 онд Казахстаны иргэд хэрэглээний зардлын 42 орчим хувийг гэрийн хүнсэнд зарцуулсан байна. АНУ-д энэ үзүүлэлт 6.4 хувь, Орост дөрөвний нэг орчим аж.
Үндэсний статистикийн товчооны хүнс, согтууруулах ундаа, тамхины ангилалд 2026 оны эхний улиралд хэрэглээний зардлын 54 орчим хувь ногдсон юм.
Энэ үзүүлэлт Жетысу мужид 57.5 хувь, Астанад 41.2 хувь, Алматад 47.7 хувь болж ялгаатай байна.
2025 онд нэг хүнд ногдох хүнсний зардал 1,292 ам.доллар болж, 13.9 хувиар өссөн аж. Мах, махан бүтээгдэхүүн хүнсний төсвийн гуравны нэг орчмыг эзэлдэг.
9 дүгээр сард жилийн инфляц 9.3 хувь, хүнсний үнийн өсөлт 8.5 хувь байв. Албан ёсны мэдээллээр, 2026 оны эхний улиралд хүн амын 4.9 хувь амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой байжээ.

