Хүн дүрст роботууд Хятадын Тайшань ууланд авирчээ
Тэмцээнд 90 шахам баг оролцжээ.

Хятадын Шаньдун мужийн Тайань хотод даваа гарагт болсон тэмцээнд хүн дүрст, дөрвөн хөлт роботууд Тайшань ууланд авирсныг Евроньюс мэдээлжээ.
Роботууд 3.9 км эртний уулын замаар 3100 чулуун шат авирч, 600 метр өндөрлөжээ. Зам эгц налуу, урт шат, огцом эргэлттэй байв.
Хэд хэдэн робот барианд хүрсэн байна.
Тэгш бус чулуун шат, эгц налуу нь машинуудын тэнцвэрээ хадгалах, хүнд газар нутгийг туулах чадварыг шалгажээ. Зарим дөрвөн хөлт робот зам дагуу хүнс зөөсөн байна.



