Киевийн ойролцоох байшинд цэргүүдийг зодож байна гэж хэдэн арван хүн цуглажээ
Үндэсний гвардийн дарга эрүү шүүлтийн буруутгалыг үгүйсгэв.
Киев мужийн Петропавловская Борщаговка тосгоны нэгэн байшинд хүмүүсийг барьж, эрүүдэн шүүж байна хэмээн хэдэн арван хүн арваннэгдүгээр сарын 2-ны орой цугларсныг Украины хэвлэлүүдийг иш татан Медуза мэдээлжээ.
Оршин суугчид хаалгыг эвдэхийг оролдсон байна. Дөрвөн хүнийг гаргаж авсан бөгөөд нэгнийх нь нуруу хугарсан гэж Униан хэвлэлийн сурвалжлагч бичжээ.
«Тусламж хэрэгтэй дөрвөн цэргийг эмнэлэгт илгээсэн» гэж Үндэсний гвардийн командлагч Александр Пивненко хэлсэн байна.
Байшинг гвардийн цэргүүдийн түр байрлах цэг болгон ашиглаж байсан бөгөөд дотор нь 18 цэрэг байсан гэж Пивненко тайлбарлажээ. Цугларсан хүмүүс цагдаа руу өндөг шидсэн гэж сэтгүүлчид мэдээлсэн юм.


