Мэргэжилтнүүд Намибид цөмийн туршилтыг шалгах дасгал хийж байна
Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага Африкт анх удаа ийм томоохон дасгал зохион байгуулжээ.

Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагын 250 мэргэжилтэн Намибийн цөлд цугларч, цөмийн туршилт хийгдсэн эсэхийг газар дээр нь шалгах чадвараа туршиж байна гэж Африканьюс телевиз мэдээлэв.
«Энэ бол Африк тивд зохион байгуулж буй анхны томоохон дасгал юм» гэж байгууллагын газар дээрх шалгалтын хэлтсийн захирал Олег Рожков хэлжээ.
Гэрээ 1996 онд гарын үсэг зурахад нээлттэй болохоос өмнө дэлхийд 2,000 гаруй цөмийн туршилт хийгдсэн бол түүнээс хойш ердөө арваад туршилт хийгдсэн аж.
196 улсын 188 нь гэрээнд гарын үсэг зурсан ч гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна.
Дасгал 11 дүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Өмнөх хоёр дасгал 2008 онд Казахстанд, 2014 онд Иорданд болсон юм.
/file/attachments/orphans/Lunga-Sike-DArally16_866468.jpg)


