Мерц Германыг 2030 он гэхэд хиймэл оюуны улс болгохыг зорьж байна
Ирэх 18 сар Германы өрсөлдөх чадварыг тодорхойлно гэж засгийн газар үзэж байна.

Германы Канцлер Мерц дижитал дээд хэмжээний уулзалтад Европ, Герман технологийн эрин үеийн өөрчлөлтөд хурдан хариу үйлдэл үзүүлэх ёстой гэж уриалжээ. Энэ тухай Дойче Велле радио мэдээлэв.
«Бид тэргүүлэгч болох ёстой бөгөөд болохыг ч хүсэж байна» гэж тэрбээр хэлсэн байна.
Хиймэл оюун хүний үнэт зүйлд чиглэх ёстой гэж Мерц онцолжээ.
Засгийн газрын хиймэл оюуны ажлын хэсгийн тайланд АНУ, Хятадтай зөрүү нэмэгдэж, ирэх 12-18 сар чиглэлийг тодорхойлно гэж дурдсан аж.
«Энэ зөрүүг хумих боломжийн цонх хаагдаж байна» гэж тайланд бичжээ.
Төлөвлөгөөгөөр 2030 он гэхэд томоохон компаниудын дор хаяж 80 хувь, жижиг дунд компаниудын 55 хувь хиймэл оюун ашиглах юм. Холбооны байгууллагуудын 90 хувь ядаж нэг хэрэглээ ашиглаж, хиймэл оюуны бүтээгдэхүүн эдийн засгийн 10 хувиас давах аж.


