Мирзиёев гадаад дахь иргэдийн мөнгөн гуйвуулгыг 50 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ
Одоогоор 20 тэрбум ам.доллараас илүү гуйвуулга ирж байна.

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев хөдөлмөрийн цагаачлалын асуудлаарх хуралдаанд жил бүрийн мөнгөн гуйвуулгыг 50 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсныг Газета мэдээлжээ.
Сүүлийн арван жилд гадаадад ажиллаж буй узбекистанчуудын тоо хоёр дахин цөөрсөн ч гуйвуулга дөрөв дахин өсчээ. Ерөнхийлөгч иргэдийг зөвхөн мэргэжил, хэлний бэлтгэл хийсний дараа гадаадад илгээх ёстой гэж онцолжээ.
«Өнөөдөр манай цагаачдын илгээдэг 20 тэрбум ам.долларын гуйвуулгад төр ямар ч хамаагүй» гэж Мирзиёев хэлжээ.
Тэрбээр элчин сайд, хотын дарга, техникумын удирдлагуудын ажлыг шүүмжилж, Кашкадарья мужийн дарга Германд биечлэн очиж тодорхой үр дүнд хүрсэн цорын ганц удирдлага гэж дурджээ. Узбекистан экспортоо 70 тэрбум ам.долларт хүргэх зорилт мөн тавиад байгаа юм.


