Дэлхий

Норвеги «Файнэншл Таймс» сониноос Путинтэй хийсэн ярианы тухай нийтлэлээ засахыг хүсчээ

Сонин Путин ярианы ихэнх хугацаанд дундад зууны славян түүхийн лекц уншсан гэж бичсэн ч Норвегийн Ерөнхий сайд үүнийг үгүйсгэжээ.

РИА Новости1 мин унших

Зураг: РИА Новости

Осло Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стере, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб нарын Владимир Путинтэй хийсэн утасны ярианы тухай нийтлэлд худал мэдээлэл байгаа тул засахыг Британийн «Файнэншл Таймс» сониноос хүсчээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв.

Сонины аравдугаар сарын 27-ны нийтлэлд Путин ярианы ихэнх хугацааг дундад зууны славян түүхийн тухай лекцэд зарцуулсан гэж бичжээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр хоёр удирдагч мөргөлдөөнийг зогсоох чухал асуудлыг хэлэлцэхийн оронд мөргөлдөөний үндсэн шалтгааны тухай урт үг сонсох шаардлагатай болсон гэнэ.

«Энэ бол буруу. Үнэн биш учраас бид Файнэншл Таймс сониноос үүнийг засахыг хүссэн» гэж Стере Норвегийн телевизэд ярьжээ.

Ерөнхий сайдын тодруулснаар Оросын Ерөнхийлөгч нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлж, 2014 оноос өнөөг хүртэлх үйл явдлыг задлан шинжилсэн байна. Стере цагийг харьцангуй тэнцүү хуваарилсан гэж нэмж хэлэв.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мягмар гарагт Путин Стубб, Стере нартай ярилцсаныг баталсан юм. Финландын Ерөнхийлөгчийн тамгын газраас Стубб, Стере хоёр Европыг бүхэлд нь бус, зөвхөн өөрийн улсаа төлөөлж ярилцсан гэж мэдэгджээ.

Норвегийн «Ве Ге» сонины мэдээлснээр Файнэншл Таймс нийтлэлдээ өөрчлөлт оруулахаас татгалзжээ.

Бусад мэдээ