Өмнөд Африкийн хөнгөн атлетикийн холбоо дэлхийн холбооны шаардлагаар шинэ түр дарга томилов
Шинэчлэл хийхгүй бол Өмнөд Африкийн тамирчдыг бүхэлд нь хориглоно гэж Дэлхийн хөнгөн атлетик анхааруулсан юм.
/file/attachments/orphans/Athletics-ASAelectionsdate5_254617.jpg)
Өмнөд Африкийн хөнгөн атлетикийн холбоо Дэлхийн хөнгөн атлетикийн шаардлагын дагуу Жон Матанегийн оронд Жан Верстерийг түр ерөнхийлөгчөөр томилжээ гэж Дэйли Маверик сайт мэдээлэв.
Удирдах зөвлөл 10 дугаар сарын 30-ны хуралдаанаар түүнийг санал нэгтэй томилсон бөгөөд Верстер 11 дүгээр сарын 28-нд холбооны зөвлөл хуралдах хүртэл ажиллах юм.
Хуралдаанд Дэлхийн болон Африкийн хөнгөн атлетикийн төлөөлөгчөөр Өмнөд Африкийн бүсийн холбооны ерөнхийлөгч Закеле Дламини оролцсон байна.
Дэлхийн хөнгөн атлетик 10 дугаар сарын 15-ны захидлаар холбоо удирдлага, дүрмээ шинэчлэхгүй бол тамирчдыг бүхэлд нь хориглоно гэж сануулсан юм.
Үүний дараа холбоо зээлийн картаа буруугаар ашигласан нь тогтоогдсон ерөнхийлөгч Жеймс Молойг албан тушаалаас нь чөлөөлжээ.
Удирдах зөвлөл 11 дүгээр сарын 13-15-нд стратеги төлөвлөлтийн хуралдаан хийж, засаглалын төлөвлөгөөг эцэслэхээр шийдсэн байна.
Төлөвлөгөөг холбооны зөвлөлөөр батлуулсны дараа Дэлхийн болон Африкийн холбоонд хүргүүлэх юм.


