Өмнөд Солонгос 2036 оны зуны олимпийн тендерт бүрэн дэмжлэг үзүүлэхээ амлав
Олон улсын олимпийн хороо боломжит долоон зохион байгуулагчийг тодруулжээ.

Өмнөд Солонгосын Үндэсний олимпийн хороо, Спортын яам 2036 оны зуны олимпийг зохион байгуулах тендерт бүрэн дэмжлэг үзүүлэхээ Мягмар гарагт амлажээ гэж Кореа Таймс сонин мэдээлэв.
Олон улсын олимпийн хороо мөн өдөр Өмнөд Солонгос, Герман, Унгар, Энэтхэг, Катар, Өмнөд Африк, Туркийг боломжит зохион байгуулагч болгон баталсан байна.
Хойд Жолла муж 2025 оны 2 дугаар сард Сөүлийг ялж нэр дэвшсэн ч дэд бүтэц хүрэлцэхгүй гэж дүгнэж, нийслэлтэй хамтран зохион байгуулах чиглэлд шилжжээ.
Нэр дэвшигчид 11 дүгээр сард комисст цахимаар танилцуулга хийж, 2027 оны 3 дугаар сард Гүйцэтгэх зөвлөл стратегийн яриа эхлүүлэх юм.
«Сөүл хамтран зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн тул хоёр тал хурдан тохиролцох ёстой» гэж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Чэ Хви Ён хэлжээ.
Өмнөд Солонгос 1988 оны зуны олимпийг Сөүлд, 2018 оны өвлийн олимпийг Пёнчханд зохион байгуулсан билээ.



