Дэлхий

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч, ажлын албаны ажилтнуудын хувийн мэдээлэл алдагдсан гэж Кей Би Эс мэдээлжээ

Нийт 168 хүний паспортын мэдээлэл вэбсайтад ил тавигджээ.

Yonhap News AgencyKang Yoon-seung1 мин унших

Зураг: Yonhap News Agency

Ерөнхийлөгч Ли Жэ Мён, түүний ажлын албаны ажилтнуудын хувийн мэдээлэл алдагдсан гэж Кей Би Эс телевиз мэдээлснийг Ёнхап дамжуулжээ. Ерөнхийлөгчийн алба арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн байна.

Кей Би Эс-ийн мэдээллээр Ли, ажлын алба, Гадаад хэргийн яамны ажилтнууд, сэтгүүлчид зэрэг 168 хүний мэдээлэл зорчигчдын жагсаалт нэртэй файлаар вэбсайтад тавигджээ. Жагсаалт зургадугаар сард Бельги, Итали, Францад хийсэн айлчлалын онгоцны зорчигчидтой холбоотой бололтой.

Файлд нэр, албан тушаал, төрсөн огноо, паспортын дугаар, хүчинтэй хугацаа багтжээ.

Файлыг зургадугаар сарын 2-нд буюу айлчлалын өмнө тавьсан гэж телевиз мэдээлсэн юм. «Бид асуудалд маш ноцтой хандаж, алдагдсан нөхцөл байдлыг нарийвчлан шалгаж байна» гэж Гадаад хэргийн яамны албан тушаалтан хэлжээ.

Бусад мэдээ