Ормузын хямрал дэлхийн нефтийн нөөцөөс бараг нэг тэрбум баррель шавхжээ гэж Аль Жабер мэдэгдэв
Эрчим хүчний аюулгүй байдлыг бүрэн эргэн харахыг уриалжээ.

Ормузын хоолойгоор тээвэрлэлт тасалдсан нь дэлхийн нефтийн нөөцөөс бараг нэг тэрбум баррель шавхсан гэж Арабын Нэгдсэн Эмират Улсын Аж үйлдвэр, дэвшилтэт технологийн сайд Султан Аль Жабер хэлснийг Дэ Нэшнл мэдээлжээ.
Аднок компанийн гүйцэтгэх захирал Аль Жабер Абу-Даби дахь Адипек чуулганыг даваа гарагт нээхдээ нийлүүлэлтийн дэд бүтэц, хиймэл оюунд илүү хөрөнгө оруулахыг уриалжээ. «Нийлүүлэлт бол асуудлын зөвхөн тал нь. Нөгөө тал нь хүргэлт» гэж тэрбээр хэлсэн байна.
Зарим зах зээлд дизелийн нөөц сүүлийн 35 жилийн энэ улирлын доод түвшинд хүрсэн гэж Аль Жабер дурджээ.
Тээвэр, логистикийн зардал тасалдлаас өмнө нэг баррелийн өртгийн 5 хувиас бага байсан бол одоо 30 хувиас давжээ. Зарим зах зээлд шингэрүүлсэн хий 600 тэрбум шоо фут дутагдаж байна.
Чуулганы үеэр Аднок компани Оупен Эй Ай болон Жи Фортитү Ту компанитай гэрээ байгуулж, Оупен Эй Ай-н Фронтиер системийг нэвтрүүлэх дэлхийн анхны эрчим хүчний компани болохоо зарлажээ.


