Дэлхий

Орос гэрээлсэн бүх үр тариагаа Хар тэнгисийг тойрч Африкт нийлүүлэхэд бэлэн гэж мэдэгдэв

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Георгий Борисенко Хар тэнгисээр дамжих нийлүүлэлт буурч байгаа нь Оросын буруу биш гэв. Тэрбээр Балтийн тэнгис зэрэг өөр маршрутыг бүрэн ашиглаж байгааг хэлжээ.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Орос Африкийн орнуудтай гэрээлсэн бүх үр тариаг Хар тэнгисийг тойрч өөр маршрутаар нийлүүлэхэд бэлэн байгааг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Георгий Борисенко лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

«Орос нийлүүлэлтээ үргэлжлүүлж байгаа бөгөөд Хар тэнгисээр дамжих нийлүүлэлт буурч байгаа нь Оросын буруугаас биш. Бид гэрээлсэн бүх хэмжээг өөр маршрутаар нийлүүлэхэд бэлэн бөгөөд Украин Хар тэнгис дэх тээврийн холбоог тасалдуулах үйлдлээ зогсоож, энэ маршрутаар нийлүүлэлт сэргэнэ гэж найдаж байна» гэж тэрбээр хэлэв. Ингэж тэрбээр Африкт нийлүүлэх үр тарианы хэмжээ буурах эрсдэлийн тухай асуултад хариулжээ.

Дэд сайдын хэлснээр, бусад маршрутыг бүрэн ашиглаж байгаа бөгөөд тухайлбал Балтийн тэнгисийн маршрут үүнд багтаж байна.

Борисенко Барууны дайснууд янз бүрийн саад тотгор учруулахыг оролдож байгаа ч Москва эдгээр саадыг ямар нэгэн байдлаар даван туулж, Африкийн түншүүдээ хүссэн бүх бүтээгдэхүүнээр бүрэн хангах боломжийг олно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ. Түүний хэлснээр, Орос Африкийн түншүүдийнхээ үр тариа болон бусад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэрэгцээг дээд зэргээр хангахад бэлэн юм.

Бусад мэдээ