Эдийн засаг

Орос, Иран Рашт-Астара төмөр замын газрын асуудлаар баримт бичигт гарын үсэг зуржээ

162 километрийн шугам Хойд-Өмнөд олон улсын тээврийн коридорын нэг хэсэг болох юм.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Орос, Иран Рашт-Астара төмөр замын шугамын дагуух газрын хандалтын баримт бичигт гарын үсэг зурсан гэж Оросын Шадар сайд Андрей Никитин хэлсэн тухай Интерфакс агентлаг мэдээлэв.

Оросын Каспиан Сервисез, Ираны талын компани Тегеранд протокол, гэрээний нэмэлтэд гарын үсэг зуржээ. Энэ нь инженерийн судалгаагаа үргэлжлүүлэх боломж олгох аж.

Оросын мэргэжилтнүүд энэ онд геодезийн сүлжээ байгуулж, агаарын гэрэл зураг авалт хийсэн байна.

Төслөөр 162 километр төмөр зам, найман шинэ өртөө, 73 гүүр барихаар төлөвлөжээ. Судалгааны ажил 2025 оны 5 дугаар сард эхэлсэн юм.

Хойд-Өмнөд коридор хойд Европыг Персийн булан, Энэтхэгийн далайн орнуудтай холбодог. Энэ тухай хэлэлцээрт 2000 онд Орос, Иран, Энэтхэг гарын үсэг зурсан бөгөөд одоо 12 улс оролцож байна.

Бусад мэдээ