Дэлхий

Парагвайд Уэно банк татан буугдаж, Ерөнхийлөгч Пенья импичментийн аюулд оржээ

Бараг гурван сая харилцагчтай банк хаагдсаны дараа ууртай иргэд салбаруудын өмнө цугларч байна.

Euronews1 мин унших

Зураг: Euronews

Парагвайн Төв банк 11 дүгээр сарын 3-нд Уэно банкийг татан буулгах ажиллагаа эхлүүлсэн нь улс төрийн хямрал үүсгэсэн гэж Евроньюс телевиз мэдээлэв.

Төв банкны хэлснээр банкны төлбөрийн чадварын үзүүлэлт 50 хувиас доош унасан аж. Банк нийгмийн даатгалын сан зэрэг төрийн 850 сая долларын хөрөнгийг хадгалж байжээ.

Хууль ёсоор харилцагч бүрд 37,700 доллар хүртэл нөхөн олговор олгох боловч иргэдийн итгэлийг сэргээж чадсангүй.

Лхагва гарагт гүйцэтгэх захирал зэрэг банкны найман удирдах ажилтан баривчлагджээ.

35 хууль тогтоогчийн хүсэлтээр Төлөөлөгчдийн танхим ээлжит бус хуралдаанаар Ерөнхийлөгч Сантьяго Пеньягийн импичментийг хэлэлцэх юм. Үүнд 53 санал, дараа нь Сенатын гуравны хоёрын дэмжлэг шаардлагатай. Пенья Төв банкны дарга албан тушаалаа орхиж байгааг мэдэгдэж, шүүхээс хариуцлага тооцохыг шаарджээ.

Импортлогч, жижиглэн худалдаачдын холбооны мэдээгээр томоохон дэлгүүрүүдийн борлуулалт шууд 35 хувиар унасан байна.

Бусад мэдээ