Швейцари ЕХ-ны 21 дэх багц хоригийн зарим арга хэмжээг Оросын эсрэг нэвтрүүлэв
Бернийн шийдвэр Беларусийг ч хамарч байна.

Швейцарийн эрх баригчид Орос, Беларусийн эсрэг ЕХ-ны 21 дэх багц хоригийн зарим арга хэмжээг нэвтрүүлэхээ мэдэгджээ гэж Интерфакс агентлаг мэдээлэв.
Холбооны зөвлөлийн 11 дүгээр сарын 4-ний шийдвэрээр хоригийн жагсаалтад 254 хувь хүн, хуулийн этгээдийг нэмж байна.
Гуравдагч орныхыг оролцуулаад 41 компанид экспортын хяналтыг чангатгаж, Оросын 33 банк зэрэг байгууллагатай гүйлгээ хийхийг хориглосон аж.
Жагсаалтаас зургаан хувь хүн, нэг компанийг хасах юм.
ЕХ энэ багц хоригоо 7 дугаар сард баталсан бөгөөд Оросын эрчим хүч, санхүүгийн салбарт чиглэсэн арга хэмжээг багтаасан байна.



