Солонгос хиймэл оюуны асуудлаар АНУ, Хятадтай хамтарч, хязгаар тогтоох ёстой гэж шинжээчид хэлэв
Цэргийн зэрэглэлийн технологиос бусад салбарт Хятадтай хамтрах боломжтой гэж үзэж байна.

Өмнөд Солонгос хиймэл оюуны өрсөлдөөнд АНУ, Хятадтай хамтран ажиллах хэрэгтэй ч хамтын ажиллагааны тодорхой хязгаар тогтоох ёстой гэж шинжээчид Кореа Таймс сонины хэлэлцүүлэгт хэлжээ.
«Сеул ийм хамтын ажиллагаа АНУ-ын экспортын хяналтыг зөрчихгүй байхын тулд Вашингтонтой зөвлөлдөх хэрэгтэй» гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Ким Сон Хан хэлсэн байна.
Тэрбээр хэрэглээний хиймэл оюун, үндэсний аюулгүй байдлын технологийг ялгаж, хоёр улсын төрийн тэргүүний алба өндөр түвшинд зөвлөлдөхийг уриалжээ.
Ерөнхийлөгчийн кибер аюулгүй байдлын зөвлөх асан Лим Жон Ин дэлхийн тэргүүн хиймэл оюуны загвар бүтээх чадавхын 50 хувь АНУ, 40 хувь Хятад, 10 хувь бусад улсад ногддог гэж тооцоолжээ.
Гишүүн Ли Жун Сок Хятадын загвар зардлаараа давуу тул хэрэглээний зах зээлд ноёрхож болох юм гэж анхааруулсан байна. Үндэсний гол ашиг сонирхол хамаарахгүй салбарт нээлттэй байх ёстой гэж тэрбээр үзэж байна.
Хойд Солонгос хиймэл оюуны удирдлагын системийг түрүүлж бүтээвэл эсвэл Хятад, Оросоос авбал батлан хамгаалах байдал эмзэг болж болзошгүй гэж Ли мөн тэмдэглэжээ.
Оролцогчид Палантир компанийн Мавен системийг жишээ татсан юм. АНУ-ын цэрэг Ираны эсрэг ажиллагааны эхний 24 цагт 1,000 гаруй байг онох үед энэ систем гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Вашингтон үүнийг Сеултай хуваалцахгүй төлөвтэй аж.



