Тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн шинэ давалгаа завины зогсоолтой хорооллууд болжээ
Флоридад 2 тэрбум ам.долларын төсөл 2030 онд нээгдэхээр төлөвлөжээ.

Дэлхийн баячууд улам томорсон завиндаа зогсоол хайж, зогсоолтой хорооллууд тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн шинэ татах хүч болж байна гэж Си Эн Би Си мэдээлэв.
Супер Яхт Таймс сайтын мэдээллээр, дэлхийд 30 метрээс урт 6,000 гаруй завь байгаа бөгөөд жил бүр 200 шинээр нэмэгддэг аж.
Зогсоолын хомсдолыг хөрөнгө оруулагчид ашиглаж байна. Блэкстоун өнгөрсөн жил Сейф Харбор Маринас компанийг 5.6 тэрбум ам.доллараар авсан бөгөөд тэр компани 8 дугаар сард 65 байршлыг 1.5 тэрбум ам.доллараар худалдаж авчээ.
Хамгийн том нь Рилэйтед Групп компанийн Форт Лодердейлд барих төсөл юм. Ирэх жил барилга эхэлж, 350 фут хүртэл урт завь хүлээн авах зогсоолтой болох аж.
«Өмнөд Флоридад завины очих газар, зогсоол хомс байна» гэж компанийн төлөөлөгч Ник Перес хэлсэн байна.
Төсөлд 122 өрөөтэй зочид буудал, 78 айлын орон сууцны цамхаг, 250 завины зогсоол багтана.
Форт Лодердейлаар жил бүр 2,000 орчим супер завь өнгөрдөг гэж аялал жуулчлалын албаныхан тооцоолжээ. Худалдан авагчдын 30 хувь хүртэл нь гадаадынх байж болох юм.



