Трампын өршөөсөн этгээдийг холбооны шүүгчдийг алахаар заналхийлсэн хэргээр яллажээ
Мередит өмнө нь Нэнси Пелосиг буудна гэж заналхийлсэн хэргээр 28 сарын хорих ял авч байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өршөөсөн Кливленд Гровер Мередит холбооны шүүгчдийг цаазлахаар заналхийлсэн хэргээр яллагджээ гэж Ньюсвик сэтгүүл мэдээлэв.
10 дугаар сарын 29-нд өгсөн Холбооны мөрдөх товчооны баримт бичгээр, Мередит 4 дүгээр сард Фэйсбүүкт Капитолын хэргийн холбооны бүх шүүгчийг цаазлана гэж бичсэн гэж буруутгагдаж байна.
Тэрбээр Жоржиа мужаас Вашингтон дахь албан тушаалтнуудад заналхийлсэн гэж товчоо үзэж, холбооны хүнд гэмт хэрэгт буруутгажээ.
Товчооны ажилтнууд түүнийг 2024, 2025 онд заналхийллийн шинжтэй нийтлэлийн талаар хоёр удаа байцааж байсан байна.
Мередит 2021 онд тухайн үеийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг толгой руу нь буудна гэж заналхийлсэн хэргээр 28 сарын хорих ял авч байсан юм. Дараа нь Капитолын халдлагатай холбоотой мянга гаруй хүний хамт Ерөнхийлөгчийн өршөөл авчээ.



