Цаазаар авах оролдлогоос амьд үлдсэн Криста Пайк хуучин хоригдлын блокт буцахгүй байхыг хүсэв
Биеийн сулралаас болж халдлагад өртөх вий гэж Пайк санаа зовж байна.

АНУ-ын Теннесси мужид цаазаар авах оролдлогоос амьд үлдсэн Криста Пайк хуучин хоригдлын блокт буцаахгүй байхыг холбооны шүүхээс яаралтай хүсчээ гэж Фокс Ньюс телевиз мэдээлэв.
«Одоогийн биеийн байдлаар өөр хоригдол халдвал би өөрийгөө хамгаалж, зугтаж чадахгүй» гэж тэрбээр бичсэн байна.
50 настай Пайк одоогоор Нэшвилл дэх хорих төвийн эмнэлгийн хэсэгт ганцаарчлан байгаа аж.
9 дүгээр сарын 30-нд хоёр тун хор түүнийг хөнөөж чадаагүй юм. Тэрбээр Теннесси мужид хоёр зуу гаруй жилд анх удаа цаазлагдах эмэгтэй болох байжээ.
Пайк 1995 онд 19 настай Коллин Слеммерийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонссон юм. 2001 онд өөр хоригдлыг хөнөөхийг завдсан хэрэгт ч шийтгэгдсэн байна.
Амбан захирагч Билл Ли шалгалт дуустал бүх цаазаар авах ялыг түр зогсоосон юм.



