Уралын дээгүүрх өндөр даралт Солонгост 10 дугаар сард огцом хүйтэн авчрав
Арктикийн дулаарал энэ үзэгдлийг хүчтэй болгосон байж магадгүй гэж судлаачид үзэж байна.

Оросын Уралын нурууны дээгүүр тогтсон өндөр даралтын систем 10 дугаар сард Солонгосын цаг агаарыг огцом хэлбэлзүүлжээ гэж Кореа Таймс сонин мэдээлэв.
«Уралын хаалт үүсэхэд хүйтэн агаар дагуулсан нам даралт Солонгос руу байнга орж, огцом хүйтрэл авчирдаг» гэж Ульсаны шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн профессор Ли Мён Ин хэлсэн байна.
Улсын хоногийн дундаж температур 10 дугаар сарын 12-нд 22.1 хэм байснаа 28-нд 8.1 хэм болж унасан юм. Энэ 14 хэмийн зөрүү нь бүртгэлийн дөрөв дэх том хэлбэлзэл аж. Сөүлд 12-нд 30.1 хэм хүрсэн нь 1907 оноос хойшхи 10 дугаар сарын дээд үзүүлэлт болжээ.
Арктик хурдан дулаарч, туйл болон дунд өргөргийн температурын зөрүү багасах нь хүйтэн агаарыг хорьдог тийрэлтэт урсгалыг сулруулж болзошгүй гэж эрдэмтэд тайлбарлаж байна.
Сарын хур тунадас 108.5 миллиметр болж, дунджаас 1.7 дахин их байв. Эль-Ниньо мөн агаарын эргэлтэд нөлөөлсөн байна.
Хүйтэн үргэлжлэх төлөвтэй бөгөөд Сөүлийн өглөөний температур 11 дүгээр сарын 7-нд хасах 1 хэм болж, намрын анхны хасах хэмд хүрнэ гэж таамаглажээ.



