Вьетнамын Рокс групп Узбекистанд 4.5 тэрбум ам.доллар оруулахаар төлөвлөж байна
Төслүүд 115 мянган оршин суугчид зориулагдсан байна.

Вьетнамын Рокс групп Узбекистанд дөрвөн хот байгуулалтын төсөлд 4.5 тэрбум ам.доллар оруулахаар төлөвлөж байна гэж Газета.уз сайт мэдээлэв.
Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Бухар мужид очих үедээ төслүүдийн танилцуулгатай танилцсан байна.
Нийт 285 га талбайг хамрах төслүүд Бухарт хоёр, Ташкентийн Учтепа дүүрэг, Самаркандад тус бүр нэг байх юм.
Бухар дүүрэгт 65 га, Бухар хотод 25 га талбайд 30 мянган хүнд зориулсан орон сууц, зочид буудал, бизнес төвийн барилга эхэлжээ.
Ташкентийн төсөл 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй гэж Газета.уз сайт өмнө нь мэдээлж байв.
Ерөнхийлөгч танилцуулсан үзэл баримтлалыг дэмжиж, хэрэгжүүлэх механизмыг боловсруулахыг даалгасан байна.
Компани 1996 онд Вьетнамд байгуулагдсан бөгөөд үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч, банк, зочид буудлын чиглэлээр ажилладаг юм.



