Египет, АНУ 625 сая доллар хүртэлх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуржээ
Ус, эрчим хүч, хиймэл оюун, хүнсний аюулгүй байдал тэргүүлэх чиглэл болжээ.

Египет, АНУ хамтын хөгжил дэвшлийг дэмжих стратегийн зорилтын тухай хүрээний гэрээнд гарын үсэг зурсан гэж Африканьюс телевиз мэдээлэв.
Гэрээнд Египетийн талаас Гадаад хэргийн дэд сайд Самар Аль Ахдал, АНУ-ын талаас Элчин сайдын яамны түр хамаарагч Роберт Силверман гарын үсэг зуржээ.
«Гэрээний дагуу АНУ-ын нийт хувь нэмэр таван жилийн хугацаанд 625 сая доллар хүртэл хүрнэ» гэж Аль Ахдал хэлсэн байна.
Эхний шатанд 125 сая долларын буцалтгүй тусламж олгохоор тохирчээ.
Египет 1979 оноос хойш жил бүр ойролцоогоор 1.3 тэрбум долларын цэргийн тусламжийг тусад нь авдаг юм.
/file/attachments/orphans/Lunga-Sike-DArally16_866468.jpg)


