ЕХ ТикТокийг Танд зориулсан хуудасны алгоритмаа өөрчлөхийг шаардаж, торгууль ногдуулна гэж сүрдүүлжээ
Брюсселийн ногдуулах торгууль 6 хувь хүртэл өсөж болзошгүй.

Европын холбоо ТикТок платформыг Танд зориулсан хуудасны алгоритмаа өөрчлөхийг даалгаж, томоохон торгууль ногдуулж болзошгүйг анхааруулсныг Аль Жазира телевиз мэдээлжээ.
Брюссель баасан гарагт ТикТок хэрэглэгчдэд өмнө үзсэн, таалагдсан бичлэгтэй нь төстэйг тасралтгүй санал болгож, хор хөнөөлтэй тойрогт оруулж байгаа нь Дижитал үйлчилгээний тухай хуулийг зөрчиж байна гэж буруутгажээ.
«Хэрэглэгч ТикТок дээр гүйлгэх эсвэл бичлэгт таалагдсан тэмдэг дарах бүрт алгоритм ижил төстэй зүйлийг улам ихээр санал болгож, хэрэглэгчийг амархан гарч чадахгүй тойрогт оруулдаг» гэж Европын комиссын гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Хенна Вирккунен хэлсэн байна.
ЕХ-ны үзэж байгаагаар, алгоритм хэрэглэгчдийг гуниг, ганцаардал, биеийн дүр төрхийн тухай агуулгад төгсгөлгүй өртүүлж байна.
ТикТок энэ дүгнэлтийг үндсээрээ буруу, платформынхаа бүтэц болон хэрэглэгчийн аюулгүй байдлын төлөөх амлалтыг гуйвуулсан гэж няцаажээ. Компани эцсийн шийдвэр гарахаас өмнө хариу тайлбар өгөх боломжтой.
Брюссель долдугаар сард Мета компанийг Фэйсбүүк, Инстаграмын мэдээллийн урсгалаа өөрчлөхийг мөн адил даалгаж байсан юм.



/file/attachments/orphans/nigeria-sa-carynMAIN_103569.jpg)