Европт нэг долоо хоногт 20 гаруй нислэгт хуурамч бөмбөгийн дуудлага иржээ
Тэсрэх бодис олдоогүй ч мэргэжилтэн үүнийг санаатай үйлдэл байж болзошгүй гэж үзэж байна.

Европт энэ долоо хоногт дор хаяж 20 нислэг хуурамч бөмбөгийн аюулд өртсөн гэж Си Би Эс Ньюс телевиз мэдээлэв.
Пүрэв гарагт л гэхэд дор хаяж 15 нислэгт ийм аюул тулгарчээ. Дублинаас Ром руу явсан Эйр Лингус компанийн онгоц Францын агаарын баазад буусан бөгөөд 151 зорчигч, зургаан багийн гишүүн эсэн мэнд буужээ. Хельсинкигээс Ром руу явсан Финнэйр компанийн онгоцыг сөнөөгч онгоц дагалдсан байна.
Болгарт Райанэйр компанийн гурван онгоц яаралтай газардаж, Прага руу явсан дөрвөн нислэгт мөн ийм аюул заналхийлсэн аж.
Эрх баригчид онгоцнуудаас тэсрэх бодис олоогүй бөгөөд хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй, хэргүүдийн холбоог ч батлаагүй байна.
Агаарын тээврийн аюулгүй байдлын мэргэжилтэн Пол Мэйсон Би Би Си-д ярихдаа үүнийг санамсаргүй хорлонтой дуудлагууд биш, маш санаатай үйлдэл бололтой гэж тайлбарлажээ.
Энэ үед Европт Орос, Иран зэрэг улсын хорлон сүйтгэх ажиллагаанд санаа зовох нь нэмэгдэж байгаа ч хэн ч тэднийг энэ хэрэгт буруутгаагүй юм. Дублинд ирэх долоо хоногт Европын томоохон дээд хэмжээний уулзалт болох аж.



