Европын комисс эрх чөлөөг хязгаарласан хуулиудаа хүчингүй болгохыг Гүржээс шаардав
Гүрж нэр дэвшигч орны статусаа алдаж болзошгүй гэж Брюссель анхааруулжээ.

Европын комисс өргөжлийн тайландаа иргэдийн үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласан хуулиудаа хүчингүй болгож, хууль бусаар саатуулагдсан бүх хүнийг суллахыг Гүржээс шаардсан гэж Интерфакс агентлаг мэдээлэв.
ЕХ-ны Элчин сайд Павел Герчинский тайланг Гадаад хэргийн нэгдүгээр дэд сайд Георгий Зурабашвилид Лхагва гарагт гардуулжээ.
Тайланд шүүхийн хараат бус байдал алдагдаж, шүүх хэлмэгдүүлэлтийн хэрэгсэл болсон гэж бичсэн аж. Гадаад нөлөөний тухай хуулийг мөн хүчингүй болгохыг шаардаж, шүүгчдийн шударга байдлыг гадаадын шинжээчдээр шалгахыг зөвлөжээ.
«Гүрж зөвхөн нэрээрээ ЕХ-нд элсэх нэр дэвшигч улс юм» гэж комиссын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна.
Чиглэлээ өөрчлөхгүй бол нэр дэвшигч статусын давуу талыг ашиглах боломжгүй болно гэж мэдэгдэлд дурджээ.
Гүржийн эрх баригчид улс төрийн чиглэлээ өөрчилбөл Европын зам нээлттэй хэвээр байгааг Герчинский тэмдэглэсэн юм.



