Дэлхий

Зеленский Мадридад гэнэтийн айлчлал хийж, Иберо-Америкийн удирдагчидтай уулзана

Киев Латин Америкийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байна.

Euronews1 мин унших

Зураг: Euronews

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Иберо-Америкийн дээд хэмжээний уулзалт болж буй Мадридад Лхагва гарагт ирсэн бөгөөд айлчлалаа онгоц газардах хүртэл нууцалсан гэж Евроньюс телевиз мэдээлэв.

Тэрбээр Пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, Европын зөвлөлийн дарга Антониу Кошта болон бусад удирдагчидтай уулзах аж.

Мөн Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Хаан Фелипетэй хоёр талын яриа хэлэлцээ хийнэ.

«Бидний тэргүүн зорилт бол Украины агаарын хамгаалалтыг бэхжүүлэх, ард түмнээ хамгаалах, батлан хамгаалах хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийг өргөжүүлэх юм» гэж Зеленский олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

Энэ уулзалтад Аргентины Хавьер Милей, Чилийн Хосе Антонио Каст зэрэг баруун жигүүрийн ерөнхийлөгчид оролцож байгаа бол Мексик, Бразилын удирдагчид ирээгүй. 2024 онд болсон өмнөх уулзалтад ердөө дөрвөн төрийн тэргүүн оролцсон юм.

Бусад мэдээ