АНУ сүүдрийн флотын хоригийг сулруулж магадгүй гэж шинжээчид анхааруулжээ
Трампын засаг захиргаа хориг цуцалж байгаа биш гэж үгүйсгэж байгаа ч шинжээчид энэ нь Москвагийн орлогыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

Орос Украин руу бүрэн хэмжээний түрэмгийлэл эхлүүлснээс хойш барууны хоригоос зайлсхийж нефтээ дэлхий даяар тээвэрлэхдээ сүүдрийн флот гэгдэх хөлөг онгоцнуудад улам их түшиглэх болсон гэж Дойче Велле мэдээлжээ.
Эс энд Пи Глобал санхүүгийн мэдээллийн компанийн тооцоогоор сүүдрийн флот одоо дэлхийн танкерын хүчин чадлын бараг 19 хувийг эзэлж байна.
Мэдээллээр Трампын засаг захиргаа сүүдрийн флотын зарим хөлгийн хоригийг цуцалж, хоригт ороогүй нефть тээвэрлэхийг зөвшөөрөх талаар авч үзэж байгаа бөгөөд АНУ-ын нэгэн албан тушаалтны хэлснээр энэ нь дэлхийн тээврийн зардлын түүхэн дээд түвшинг бууруулах зорилготой юм.
«Сүүдрийн флотын хоригийг цуцлах нь бүхэл бүтэн хоригийн тогтолцооны үр нөлөөг бууруулна» гэж АНУ-ын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага дахь Элчин сайд асан Майкл Карпентер хэлжээ.
Харин АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт хориг цуцалж байгааг үгүйсгэж, хөрөнгө оруулагчид ашиглагдаагүй хоригтой танкеруудыг худалдан авч, шинэчилсний дараа хоригт ороогүй нефть тээвэрлэхэд ашиглах болно гэж тайлбарласан байна.
Ажиглагчдын үзэж байгаагаар Трамп арваннэгдүгээр сарын 3-нд болох завсрын сонгуулийн өмнө дотоодын түлшний үнийг бууруулахыг зорьж байгаа юм.
Брукингсийн хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Бен Харрисын үзэж байгаагаар Европ өөрийн усаар нэвтрэх танкеруудаас хууль ёсны даатгал шаардах замаар сүүдрийн флотын хөлгүүдийг Оросын нефтийг хууль ёсоор тээвэрлэх боломжгүй болгож чадах юм.



