АНУ-ын Си Ви Эс Хэлт компани хоёр хуваагдахаар төлөвлөж байна
Мэдээ гарсны дараа компанийн хувьцаа ойролцоогоор 12 хувиар унажээ.

АНУ-ын эрүүл мэндийн томоохон Си Ви Эс Хэлт компани 2028 оны эхний хагаст багтаан хоёр тусдаа олон нийтийн компани болж хуваагдахаа Лхагва гарагт зарлажээ гэж Си Эн Би Си мэдээлэв.
Ойролцоогоор 9000 дэлгүүртэй эмийн сангийн бизнес нь Этна даатгал, Кэрмарк эмийн тэтгэмжийн менежерээс тусгаарлагдах юм.
Гүйцэтгэх захирал Дэвид Жойнер 2024 онд компани хүнд байдлаасаа гарч байсан тул хуваагдах боломжгүй байсан гэж тайлбарлажээ. Одоо найман улирал дараалан шинжээчдийн таамгаас давсан ашиг тайлагнасан аж.
«Тэр үед жижиглэнгийн бизнес бие даана гэдэг төсөөлшгүй зүйл байсан» гэж Жеффрис компанийн шинжээч Брайан Танкилут хэлсэн байна.
Компани 2018 онд ойролцоогоор 70 тэрбум ам.доллараар Этнаг худалдаж авч, даатгал, эмийн санг нэг дор нэгтгэх стратеги баримталж байсан юм.
Теннесси, Арканзас мужид нэг компани эмийн сан, эмийн тэтгэмжийн менежерийг зэрэг эзэмшихийг хориглох хууль баталсан ч хуваагдах шалтгаан нь зохицуулалт биш гэж Жойнер хэлжээ.
Хоёр компанийн арилжааны гэрээг ирэх 15-18 сард боловсруулахаар төлөвлөж байна.
