Ардчилагчид АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд олонх болно гэж хэвлэлүүд тооцов
Трампын дэмжлэг сонгуулийн өмнө хоёр бүрэн эрхийнхээ хамгийн доод түвшинд унажээ.

Ардчилсан нам завсрын сонгуулиар Төлөөлөгчдийн танхимыг хяналтдаа авна гэж Си Эн Эн, Эн Би Си телевиз болон Дисижн Деск Эйч Кью шинжилгээний алба тооцжээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
«Америкийн ялалт!» гэж Төлөөлөгчдийн танхим дахь ардчилагчдын удирдагч Хаким Жеффрис Икс сүлжээнд бичсэн байна.
Сонгуулийн өмнө бүгд найрамдахчууд 218, ардчилагчид 214 суудалтай байв.
Техаст Сенатын сонгуульд ардчилагч Жеймс Таларико 55.39 хувьтай, Трампын дэмжсэн Кен Пакстон 43.08 хувьтай явж байна. Энэ мужид ардчилагчид 1988 оноос хойш Сенатын сонгуульд ялаагүй юм.
Ардчилагчид хоёр танхимд олонх болох төлөвтэй гэж улс төр судлаач Малек Дудаков 11 дүгээр сарын 4-ний өглөөний байдлаар үзжээ. «Трампын дотоод бодлогын хөтөлбөр бүрмөсөн удааширна» гэж тэрбээр онцолсон байна.
Гадаад бодлогод ардчилагчид Ираны асуудлаар Трампын эрх мэдлийг төдийлөн хязгаарлаж чадахгүй ч Москватай яриа хэлэлцээ хийхэд нь саад болж мэднэ гэж Дудаков тайлбарлажээ.
Сонгуулийн өмнө Трампын дэмжлэг 33 хувь болж унасан юм. Ерөнхийлөгчийн нам 1946 оноос хойш 20 завсрын сонгуулийн 18-д нь Төлөөлөгчдийн танхимаа алджээ.



