Тажикистан 2040 он хүртэл тээврийн дэд бүтцээ шинэчлэхээр төлөвлөж байна
Душанбед анхны метроны шугам барих нь төслийн нэг хэсэг юм.

Тажикистаны Тээврийн яам 2040 он хүртэлх үндэсний стратегийн төсөлдөө авто зам, төмөр замын дэд бүтцийг томоохон хэмжээгээр шинэчлэхээр тусгажээ гэж Интерфакс агентлаг мэдээлэв.
Душанбед 10.5 орчим км урт анхны метроны шугам барьж, нийслэлийн зүүн хаалгыг Улсын циркийн байртай холбох юм.
Төсөлд авто зам, гүүр, цасан нуралтаас хамгаалах байгууламж барьж засах, төмөр замын сүлжээ, галт тэрэгний паркийг шинэчлэх ажил багтжээ. Ачаа тээвэрлэлтийн хугацааг богиносгох логистикийн төвүүдийн сүлжээ байгуулах аж.
Худалдааны түншүүдтэй цахимаар баримт солилцох, тээврийн урсгалыг удирдах, замын байдлыг хянах системийг ч нэвтрүүлэхээр тусгажээ.
Дэлхийн банкны дэмжлэгтэй боловсруулсан 2026-2040 оны замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратеги ч хэрэгжих юм. Энэ нь ослын үндэсний мэдээллийн сан, хурдны хяналтын дэд бүтцийг хамарна.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй боловсруулсан баримт бичгийг Душанбед болсон семинараар хэлэлцсэн. Тэнд тэргүүн дэд сайд Фаррух Нематзода, банкны суурин төлөөлөгч Ко Сакамото үг хэлж, дараа нь засгийн газар хянан батлахаар болжээ.



