Дэлхий

Ардчилсан нам ялбал хууль санаачилгад хориг тавина гэж Трамп сануулав

Ерөнхийлөгч өөрт нь Мистер Вето гэсэн хоч тохирно гэж хэлжээ.

РИА Новости1 мин унших

Зураг: РИА Новости

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп завсрын сонгуулиар ардчилагчид Конгрессын олонх болбол хууль санаачилгад нь хориг тавина гэж сануулжээ гэж РИА Новости агентлаг мэдээлэв.

«Надад дээд эрх мэдэл бий, түүнийг вето гэдэг» гэж Трамп Си Би Эс телевизэд хэлсэн байна.

Ардчилагчид ирэх жил Конгрессыг хяналтандаа авбал хэрхэн ажиллах вэ гэсэн асуултад тэрбээр ийн хариулжээ.

Энэ сонгуулиар Бүгд найрамдах нам хоёр танхимд олонхоо хадгалах эсэх нь шийдэгдэх юм. Сонгуулийн өмнө Трамп намынхаа нэр дэвшигчдийг дэмжсэн цуглаанд идэвхтэй оролцож байв.

Бусад мэдээ