Дэлхий

Армени 2027 эсвэл 2028 онд ЕХ-нд элсэх хүсэлт гаргаж магадгүй гэж Пашинян хэлэв

Иргэд хоёр холбооны аль нэгийг сонгох шаардлагатай болно.

Euronews1 мин унших

Зураг: Euronews

Армени 2027 эсвэл 2028 онд ЕХ-нд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргаж болзошгүй гэдгийг Ерөнхий сайд Никол Пашинян хэлснийг Евроньюс телевиз мэдээлэв.

Тэрбээр Евроньюсийн өргөжлийн дээд хэмжээний уулзалтын үеэр Мягмар гарагт ярилцлага өгчээ.

«ЕХ, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн нэгэн зэрэг байх боломжгүй гэдгийг бид мэдэж байгаа бөгөөд ойлгож байгаагаа олон нийтэд хэлсэн» гэж Пашинян хэлсэн байна.

Ирээдүйд аль холбоонд байхаа Арменийн иргэд шийдэх бөгөөд засгийн газар тэдэнд сонголтын боломж бүрдүүлж байгаа аж.

Армени, Азербайжаны хооронд бодит энх тайван тогтсон тул энхийн гэрээнд гарын үсэг зурж, соёрхон батлах хэрэгтэй гэж тэрбээр үзэж байна.

ЕХ-нд нэр дэвшигч Турк, Гүржийн дараа бүс нутагтаа Армени гурав дахь нь болно гэж найдаж байгаагаа Пашинян илэрхийлжээ.

Трампын нэрэмжит коридор ЕХ, Хятад, Ойрхи Дорнод, Африкийг холбох дэлхийн худалдааны шинэ зам болохоор төлөвлөгдөж байгаа юм.

Бусад мэдээ