Дэлхий

Арменид сөрөг хүчний удирдагч Самвел Карапетяныг саатуулав

Мөрдөн байцаах хороо цахилгаан сүлжээний компанид ойролцоогоор 180 сая ам.долларын хохирол учруулсан гэж үзэж байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Гэрийн хорионд байсан сөрөг хүчний Хүчирхэг Армени намын удирдагч, Ташир группын тэргүүн Самвел Карапетяныг Лхагва гарагт саатуулж, Мөрдөн байцаах хороонд хүргэжээ гэж Интерфакс агентлаг мэдээлэв.

Хорооны мэдээллээр тэрбээр 2016-2024 онд Армений Цахилгаан сүлжээ компанитай холбоотой гэмт хэрэгт оролцсон бүлгийг зохион байгуулсан аж.

Эрх баригчид 65 хаягт зэрэг нэгжлэг хийж, 36 хүнд албан эрхээ урвуулах, завших, мөнгө угаах хэргээр хэрэг үүсгэсэн байна. Хохирлыг 64.58 тэрбум драм гэж тооцжээ.

Засгийн газар 10 дугаар сарын 15-нд Карапетяны эзэмшдэг компанийн хувьцааг бүхэлд нь нийтийн давуу ашиг сонирхолд хамаарна гэж зарласан юм. Ерөнхий сайд Никол Пашинян компанийг төрийн өмч болгож, олон улсын компанид удирдуулна гэж хэлж байв.

Карапетян 2026 оны 1 дүгээр сарын 19-нөөс гэрийн хорионд байгаа бөгөөд 2025 оны 6 дугаар сард эрх мэдэл булаахыг уриалсан гэж буруутгагдан баривчлагдсан.

Түүний нам 6 дугаар сарын 7-ны парламентын сонгуульд 23.3 хувь авч, Пашинянын намын дараа орсон юм.

Бусад мэдээ