Норвеги Оросын хилийн ойролцоо цэргийн хүчээ нэмэгдүүлнэ
Шинэ аюул гарсантай холбоогүй, урьдчилан сэргийлэх алхам гэж тайлбарлаж байна.

Норвеги Оростой хиллэдэг Финнмарк мужид цэргийн оролцоогоо нэмэгдүүлэхээ зарлажээ гэж Ведомости сонин мэдээлэв.
Киркенес хотод дрон илрүүлэх агаарын хамгаалалтын системийн мэдрэгч байршуулж, Сёр-Варангерийн гарнизоныг 2026 оны эцэс хүртэл 30 гаруй цэргийн албан хаагчаар нэмэгдүүлнэ.
Шийдвэр гаргахдаа бусад Европын оронд чиглэлээсээ хазайсан дрон гарсныг харгалзсан гэж Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
Хууль зүй, олон нийтийн аюулгүй байдлын сайд Астри Ос-Хансен хойд нутгийн аюулгүй байдал өөрчлөгдөөгүй тул Финнмаркийн оршин суугчид санаа зовох хэрэггүй гэж хэлжээ.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск өдөөн хатгалга гарч болзошгүй гэсэн мэдээллийн дараа Оросын хил рүү цагдаа илгээснээ 11 дүгээр сарын 3-нд зарласан юм.


