Европын комисс Украины элсэлтийн шинэ замын зурагт хугацаа заагаагүй
Хөрш Молдав элсэх хэлэлцээрт Украинаас түрүүлж байна.
Европын комисс Украины ЕХ-нд элсэх хэлэлцээний илүү болгоомжтой замын зураг бэлтгэж, элсэх огноог заагаагүй гэж Политико сайт мэдээлсэн тухай Медуза сайт бичив.
Брюссель хууль дээдлэх зарчмын шинэчлэлийг яаралтай, мэдэгдэхүйц хурдасгахыг Киевээс шаардаж байна.
Баримт бичгийн зохиогчид Украин 2027 онд 35 бүлгийн долоогоор л хэлэлцээрээ дуусгана гэж тооцжээ. Тэдгээрт боловсрол, соёл, оюуны өмч, хөдөлмөр эрхлэлт багтаж байна.
Харин Молдав мөн онд 20 гаруй чиглэлээр хэлэлцээрээ дуусгаж магадгүй аж.
АНУ-ын тусгай элч Стив Уиткоффын боловсруулсан анхны энхийн төлөвлөгөөнд Украин 2027 он гэхэд ЕХ-нд элсэхээр тусгасан ч ЕХ-ны албан тушаалтнууд үүнийг бодитой бус гэж удаа дараа хэлж байв.
Оросын бүрэн хэмжээний довтолгоо эхэлсний дараахан Украин элсэх хүсэлтээ өгсөн юм. НАТО-гийн гишүүнчлэлээс ялгаатай нь Москва ЕХ-нд элсэхийг нь эсэргүүцэж байгаагүй.



