Дэлхий

Орос Хятадад хэдэн тэрбум юанийн хөрөнгө оруулалт завшсан гэх бизнесмэнийг шилжүүлэн өгөв

Өндөр ашиг амлаж хөрөнгө босгосон гэж түүнийг буруутгаж байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Оросын Дотоод хэргийн яам олон улсын эрэн сурвалжлалтад байсан Хятадын иргэн, бизнесмэнийг Хятадад шилжүүлэн өгсөн гэж Интерфакс агентлаг мэдээлэв.

Яамны төлөөлөгч Ирина Волкийн хэлснээр түүнийг Шереметьево нисэх буудал дээр Хятадын хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдөд хүлээлгэн өгчээ.

Хятадын хууль сахиулах байгууллагын мэдээллээр тэрбээр 2018-2024 онд зөвшөөрөлгүйгээр жилд 11.5 хувь хүртэл ашиг амласан санхүүгийн бүтээгдэхүүн борлуулж байсан аж.

Бодит болон зохиомол төслүүдэд хөрөнгө оруулахыг санал болгож, хэдэн тэрбум юанийн хадгаламж завшсан гэж түүнийг буруутгаж байна.

Эрүүгийн хэрэг үүсгэсний дараа тэрбээр Хятадаас гарч, олон улсын эрэн сурвалжлалтад орсон бөгөөд нэг жилийн өмнө Оросын Татарстанд баригдсан юм.

Бусад мэдээ