Бинанс хакерийн халдлагаар хэрэглэгчдийн алдсан хөрөнгийн 90 хувийг нөхжээ
Халдлагын дараа бирж хэрэглэгчдийн хохирлыг бүрэн нөхөх үүрэг хүлээжээ.

Криптовалютын Бинанс бирж хакерийн халдлагын улмаас учирсан алдагдлын 90 хувийг нөхсөнөө X сүлжээнд мэдэгджээ. Энэ тухай Ведомости сонин мэдээлэв.
Биржийн мэдээлснээр, биткойн, этериум зэрэг гол хөрөнгийг 100 хувь нөхсөн бөгөөд бүх токены нөхөлт 100 хувьд хүртэл үлдсэн токенуудыг зах зээл болон биржийн бус сувгаар худалдан авсаар байх юм.
Бинанс үлдсэн 10 хувь нь хөрвөх чадвар багатай токенууд тул худалдан авахад илүү удаан хугацаа шаардагдаж магадгүй гэжээ. Компани бүх алдагдлыг өөрөө хариуцна гэдгээ дахин онцолсон байна.
10 дугаар сарын 29-нд Бинансын гүйцэтгэх захирал асан Чанпэн Жао бирж хакерийн халдлагад өртсөн байж магадгүй гэж мэдэгдсэн юм. Дараагийн өдөр нь биржийн гүйцэтгэх захирал Ричард Тэн халдлагад хэд хэдэн хүн оролцсон бөгөөд хакерууд урагшлахын хэрээр хэрэгсэл, ул мөрөө устгадаг «өөрийгөө устгах механизм» ашигласан гэж хэлжээ.
Мөн 10 дугаар сарын 30-нд Бинанс хэрэглэгчдийн хохирлыг нөхөхөд 6.34 тэрбум гаруй ам.долларын өөрийн хөрөнгө нөөцөлснөө мэдэгдсэн бөгөөд үүнээс 5 тэрбум ам.долларыг халдлагад өртсөн криптовалютуудад аль хэдийн байршуулжээ.



