Бинансыг хакердсан асуудлыг АНУ Хойд Солонгостой хэлэлцэж магадгүй гэж Трамп мэдэгдэв
Хакерууд Пхеньянтай холбоотой эсэх нь одоогоор батлагдаагүй байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бинанс криптобиржийг хакердсан этгээдүүд Хойд Солонгостой холбоотой нь батлагдвал Вашингтон энэ асуудлыг Пхеньянтай хэлэлцэнэ гэж мэдэгджээ. Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлэв.
«Хойд Солонгос мөн эсэхийг бид мэдэхгүй. Гэхдээ хэрэв тийм бол бид энэ талаар Хойд Солонгостой ярилцана» гэж Трамп өөрийн Мар-а-Лаго эдлэн газарт сэтгүүлчдэд хэлэв.
Холбооны мөрдөх товчоо өмнө нь Бинансаас зургаан тэрбум ам.доллар хулгайлсан хакеруудыг Хойд Солонгостой холбоотойг тогтоосон гэж мэдэгдсэн ч нотлох баримт гаргаагүй юм.
Бинансыг үүсгэн байгуулагч Чанпэн Жао өмнө нь платформ хакерын халдлагад өртсөн бололтой ч хэрэглэгчдийн хөрөнгө аюулгүй байгаа гэж мэдэгдсэн. Компанийн урьдчилсан тооцоогоор уг хэрэг 6.3 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг хамарсан байна.
Бинансын төлөөлөгчийн РИА Новости-д өгсөн мэдээллээр криптобирж хакердалтын бүх хохирлыг өөрийн хөрөнгө болон хэрэглэгчдийг хамгаалах нөөц сангаасаа нөхөх юм.



