Бразил чулуужсан түлшнээс татгалзах дэлхийн анхны замын зургийг нийтэлжээ
Шинжээчид замын зурагт хугацаа, шалгуур үзүүлэлт байхгүй гэж шүүмжилж байна.

Өнгөрсөн жилийн НҮБ-ын уур амьсгалын бага хурлыг зохион байгуулсан Бразил Мягмар гарагт чулуужсан түлшнээс татгалзах дэлхийн анхны замын зургаа нийтэлжээ гэж Гардиан сонин мэдээлэв.
Улс орнууд шинэ технологи хүлээхгүйгээр нүүрс, нефть, хийнээс хамаарах хамаарлаа бууруулж, эдийн засгаа хөгжүүлж чадна гэж Бразил мэдэгдсэн байна.
«Эдгээр нь хэрэгжүүлэх баримт бичиг юм» гэж бага хурлын ерөнхийлөгч Андре Корреа ду Лагу хэлжээ. Баримт бичгүүдийг сангийн, тээврийн, эрчим хүчний, дэд бүтцийн яамд ашиглах ёстой гэж тэрбээр үзэж байна.
«Замын зургууд үнэ цэнэтэй ч цаг хугацаа, гол шалгуур үзүүлэлт оруулаагүй тул шаардлагатай хурдыг тодорхой зааж чадахгүй» гэж Лондонгийн Империал коллежийн профессор Жоери Рогель хэлсэн байна.
Баримт бичгүүд заавал биелүүлэх үүрэггүй бөгөөд улс орнууд хамаарлаа өөрөө үнэлж, алхмаа сонгох юм.
Санал болгосон алхмуудад нефть, хий олборлогчид хийн шаталт, ялгарлыг яаралтай бууруулах, чулуужсан түлшний татаасыг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх зэрэг багтжээ.
Ой хамгаалах замын зурагт 2030 он гэхэд жилд 300 тэрбум орчим ам.доллар, 2050 он гэхэд 500 тэрбум ам.доллар шаардлагатай бол одоо 85 тэрбум орчим ам.доллар л байгааг дурдсан байна.
Дараагийн бага хурал энэ сард Туркийн Анталья хотод болох юм.



