Дэлхий

Бүгд найрамдахчуудын ялагдал ЕХ, АНУ-ын харилцааг сайжруулахгүй гэж Европт үзэж байна

Сонгуулийн дараа Иранд чиглэсэн алхмаа Трамп хурцатгаж магадгүй гэж Европын албан тушаалтнууд болгоомжилж байна.

Интерфакс1 мин унших

Зураг: Интерфакс

Бүгд найрамдах намын ялагдал АНУ, ЕХ-ны харилцааг автоматаар сайжруулахгүй гэж Европын албан тушаалтнууд үзэж байна гэж Блүүмберг агентлаг мэдээлсэн тухай Интерфакс агентлаг бичив.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын талаар «Тэрбээр гадаад бодлогыг хариуцсан хэвээр» гэж Францын Сангийн сайд Ролан Лескюр хэлсэн байна.

Нэгэн өндөр албан тушаалтан Вашингтоноос хамаарах байдлаа үргэлжлүүлэн бууруулахыг хамт олондоо сануулсан аж.

Чехийн Ерөнхий сайд Андрей Бабиш Трампын үлдсэн хугацаа хүнд байх ч өөрийн замаар явж чадна гэж үзжээ. Украин, Ормузын хоолойн мөргөлдөөнийг зогсоох амлалтдаа Трампыг эргэж ирнэ гэж найдаж байгаагаа ч Бабиш хэлсэн байна.

Завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болж байгаа юм.

Бусад мэдээ