Дисней хэдэн мянган ажилтнаа цомлохоор төлөвлөж байна
Зарим менежерээс зардлаа 20 хувь хүртэл бууруулахыг хүсчээ.

Дисней компани хэдэн мянган ажлын байрыг цомлохоор төлөвлөж байгааг эх сурвалжууд хэлжээ. Энэ тухай Си Эн Би Си мэдээлэв.
Гүйцэтгэх захирал Жош Д'Амаро энэ онд удирдлага авснаас хойшх хамгийн сүүлийн цомхотгол аж. 4 дүгээр сард голчлон маркетингийн 1,000 хүртэл, 9 дүгээр сард 300 орчим ажилтныг цомлохоор төлөвлөж байв.
«Бид компани даяар зардлаа бууруулахад ихээхэн анхаарч байна» гэж Д'Амаро, санхүүгийн захирал Хью Жонстон 8 дугаар сарын 5-нд хувьцаа эзэмшигчдэд бичсэн захидалдаа дурджээ.
Компани 8 дугаар сард зарим ажилтанд эрт тэтгэвэрт гарах хөтөлбөр зарласан юм. 2025 санхүүгийн жилийн эцэст 231 мянга орчим ажилтантай байжээ.
Нетфликс өнгөрсөн сард ажилчдынхаа 6 орчим хувийг цомлохоо мэдэгдсэн байна.
Дисней дөрөвдүгээр улирлын тайлангаа 11 дүгээр сарын 17-нд танилцуулна.



